Нийгмийн

Баянзүрх дүүрэгт олон улсын жишиг эмнэлэг барих газрыг шийджээ

Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй тул тус дүүрэгт жишиг эмнэлэг барих болсон талаар мэдээлж байсан.

Тэгвэл тус дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт барих олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг барин 7000 м2 газрын асуудал шийджээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 3-ны өдөр А/426 тоот захирамж гаргаж, эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт олгосон байна.

Шинээр барих эмнэлэг 1.2 сая долларын өртөг бүхий жишиг зураг төсөв, ТЭЗҮ-тэй бөгөөд уг эмнэлгийн төсвийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт суулгахаар болсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochn
Zochn
2021-06-13 12:14

Ulsiin emneleggui gej bayanzurkh duurgiin emneleg baigaa biz dee

Холбоотой мэдээ

Back to top button