ДЭЛХИЙ

ОХУ хүүхдүүдэд Спутник вакциныг хамрын цацлага хэлбэрээр туршиж байна

ОХУ Спутник-V вакциныг хамрын цацлага хэлбэрээр 8-аас 12 насны хүүхдүүд дээр туршиж байгаа бөгөөд ирэх есдүгээр сараас эхлэн ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус вакциныг бүтээсэн Гамалея хүрээлэнгийн захирал Александр Гинтсбург хэлэхдээ хамрын цацлага хэлбэрийн вакцин нь зөвхөн зүү ашигладаггүй гэдгээрээ л ялгаатай хэмээжээ.

Өнгөрсөн сард ОХУ нэг тун тарьдаг “Sputnik Light” нэртэй вакциныг баталсан хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлсэн. Тус вакциныг Москвад байрладаг Гамалея эрдэм шинжилгээний хүрээлэн бүтээсэн бөгөөд 79.4 хувийн үр дүн үзүүлсэн юм. “Sputnik Light” вакцины нэг тунг 10 ам.доллар хүрэхгүй үнээр худалдаалах төлөвтэй байгаа аж.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлснээр тэрхүү вакциныг стандарт аргаар хадгалж, тээвэрлэж болох юм. “Sputnik V”-ийн гуравдугаар шатны клиникийн туршилтад ОХУ, АНЭУ, Гана гэх мэт улсын 7 мянга гаруй хүн оролцжээ.

Эх сурвалж: Reutes

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button