НИЙГЭМСПОРТ

100 саяын шагналын сантай барилдаанд аймаг бүрийн чансаа өндөр нэг хүчтэн зодоглоно

Монголын үндэсний бөхийн холбооноос “Үндэсний бөх-Үнэт өв” нэртэй тойргын барилдааныг энэ сарын 18-25-нд Тэрэлжийн “Ред рок” амралтын газарт зохион байгуулахаар болжээ. 

100 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд нийт 32 бөх зодоглоно. Аймаг бүрийн хамгийн өндөр чансаатай 21 бөх барилдах төдийгүй үлдсэн 11 хүчтэнг цолны эрэмбээр нь оролцуулна.

“Үндэсний бөх-Үнэт өв” барилдааныг 2021 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулна.

Барилдаанд оролцох цэц, засуул, бөхчүүд найман өдрийн турш тусгаарлагдан, өрсөлдөнө.

"Үндэсний бөх-Үнэт өв" нэрийн дор аймаг бүрийн эрэмбэ өндөр 32 бөхийг оролцуулан Үндэсний бөхийн шинэчилсэн дүрмээр тойргийн барилдаан 06 сарын 18-25ны хооронд явагдан дөрвөн телевизээр шууд дамжуулахаар болжээ. Мөн халдвар хамгааллын өндөр түвшинг ханган "тусгайлсан" газарт зохион байгуулагдах юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-15 15:00

Допинг дээрээ корона нэмэх юм байна. Тэгээд нилээд ...МОНГОЛ ӨВ СОЁЛ ...гээч болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button