Нийгмийн

Польш улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөр зарлагдлаа

Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ.

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

Дээрх чиглэлээр 22 оюутан тус тус суралцуулна.

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС 6 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:

  • Цахим өргөдөл
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй байх/;
  • Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй байх/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;

Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/

Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 51-260726 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна.

1. Баримт бичгийн бүрдүүлэлт. Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.

2. Ярилцлага. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтын ярилцлагыг цахим хэлбэрээр хийнэ. Цахим ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.

Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно. 

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button