Нийгмийн
ЭМЯ: 2746 хүнд халдвар илэрч, 11 хүн амиа алдлаа
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 2746 хүн өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 88.516 болжээ.
Үүнээс дотоодын халдвар 736, Эрүүл мэндийн ажилтан 3, гадаадаас зөөвөрлөгдсөн 7 халдвар бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот дахь голомтоос 1876, орон нутагт 860 халдвар бүртгэгдлээ. Коронавируст халдварын улмаас сүүлийн 24 цагт 11 хүн харамсалтайгаар амиа алдлаа. 34 настай нэг, 71-94 насны 10 хүн өвчний хүнд хэлбэрээр амиа алдсан байна.
ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.