Нийгмийн

Орон нутагт 860 халдвар бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 2746 хүн өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 88.516 болжээ.

Үүнээс дотоодын халдвар 736, Эрүүл мэндийн ажилтан 3, гадаадаас зөөвөрлөгдсөн 7 халдвар бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот дахь голомтоос 1876, орон нутагт 860 халдвар бүртгэгдлээ. Үүнд: Архангай аймагт 23, Баян-Өлгий аймагт 20, Баянхонгор аймагт 92, Булган аймагт 7, Говь-Алтай аймагт 143, Говь-Сүмбэр аймагт 8, Дархан-Уул аймагт 34, Дорнод 34, Дундговь аймагт 35, Завхан аймагт 2, Орхон аймагт 76, Өвөрхангай аймагт 12, Сүхбаатар аймагт 30, Сэлэнгэ аймагт 54, Төв аймагт 138, Увс аймагт 28, Ховд аймагт 10, Хөвсгөл аймагт 50, Хэнтий аймагт 45 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Коронавируст халдварын улмаас сүүлийн 24 цагт 11 хүн харамсалтайгаар амиа алдлаа. 34 настай нэг, 71-94 насны 10 хүн өвчний хүнд хэлбэрээр амиа алдсан байна.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button