Нийгмийн

Эмнэлэгт 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 2746 хүн өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 88.516 болжээ.

Үүнээс дотоодын халдвар 736, Эрүүл мэндийн ажилтан 3, гадаадаас зөөвөрлөгдсөн 7 халдвар бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот дахь голомтоос 1876, орон нутагт 860 халдвар бүртгэгдлээ. Коронавируст халдварын улмаас сүүлийн 24 цагт 11 хүн харамсалтайгаар амиа алдлаа. 34 настай нэг, 71-94 насны 10 хүн өвчний хүнд хэлбэрээр амиа алдсан байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button