Хотод хярстай таарсан иргэн зургийг нь авчээ
Өнгөрөгч зургаадугаар сарын 16-нд иргэн Л.Баяраа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хярстай таарч, үүнийгээ зурагжуулан баримтжуулжээ. Тэрбээр "Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп"-т дарсан зургаа байршуулсан нь олны анхааралт өртөөд байна.
Хярс нь Монгол орны ихэнх нутгаар буюу тал хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгаар өргөн тархсан. Үнэг нь өндөрлөг, хадархаг, бартаа ихтэй уулсын гуу жалга, эрэг, хөндий газар амьдардаг бол хярс нь цөлөрхөг хээр, хээрийн завсрын шинжтэй тэгш талархаг газрыг шүтэн амьдардаг. Байршил нутгын хувьд өргөн сонголттой амьтад. Хярс тал газар амьдардаг учраас агнуурт их өртдөг. Тэрээр нүх ухах чадваргүй тул тарваганы орхигдсон нүхийг ашигладаг байна. Тэгэхээр тарваганы нүх нь хярс болон бусад нүхэнд орогнодог амьтдын амьдралын таатай орчин бүрдүүлж өгдөг аж. Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч илэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул мөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуны үс улбар цайвар. Амьдралын онцлог Голдуу харуй бүрийгээр явдаг. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см, биеийн жин 2-3 кг хүрнэ. Тэд сүргээр амьдардаггүй насан туршдаа хосоор амьдарна. Эм хярс хээлээ тээхэд эр хярс нь идэш тэжээл олж өгдөг. Хярсны амьдралын мөчлөгийг ороо хөөцөөний үе, гавар бойжих үе , бүл сарних үе гэж хуваах боломжтой байдаг гэнэ. Аюулаас биеэ хамгаалахын тулд харгана, бутны араар орж нуугдах, нүхэнд орох зэргээр гадны аюулаас биеэ хамгаална. Тэдний орооны үе хоёрдугаар сард болдог. Эм хярс хээлээ тээх хугацаа 50-60 хоног байдаг. Жилд нэг удаа гаварлах ба дунджаар 3-6 гавар төрүүлнэ. Хүмүүс зөнжиг гэдэг энэ нэрийг нь төдийлөн мэддэггүй бөгөөд хярсны нялх төлийг гавар гэж нэрлэдгээр нь сайн мэддэг.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэрэл ээ аль хотод гээд олон хоттой орон шиг асуучихъя !
Цэцэрлэгт хүрээлэнд хярс байдаг юм аа. Зөндөө л таарч байсан.
Захын хойно үнэг харлаа гэж бодсын хярс байждээ
Үнэгний зулзагыг" гавар" гэж хүмүүс мэднэ. Харин хярсны зулзагыг "зөнжиг" гэдэг юм байна.
Дөнгөж сая харчихаад орж ирлээ. Энэ мэдээ яг таарч бна.