УЛС ТӨР
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө
Өнөөдрийн /2021.06.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал:
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг
- Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг чөлөөллөө.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус томиллоо.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулган өндөрлөлөө.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.