Нийгмийн

Хоёр гэр бүлийн найман хүн угаартаж, амиа алджээ

Баянзүрх дүүргийн 24-р хороонд энэ сарын 15-16-нд шилжих шөнө нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж амиа алджээ. Тодруулбал, өчигдөр өглөөний 09 цагийн орчимд цагдаагийн байгууллагад нэг гэр бүлийн хүмүүс нас барсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 69 настай эрэгтэй Н, 67 настай эмэгтэй Н, 10 настай эмэгтэй М, 7 настай эмэгтэй С нар ил харагдах гэмтэл, шархгүй угаарсан байдалтай амиа алдсан байна. Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас эд мөрийн баримтаар зуухнаас дутуу шатсан нүүрсний үнс, сайжруулсан сайн түлшнээс дээж авчээ.

Мөн тус өдөр Баянзүрх дүүргийн 19-р хороонд дахин нэг гэр бүлийн хүмүүс угаартаж амиа алджээ. Тодруулбал, 26 настай эмэгтэй У, 8 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй М, 1 ой 7 сартай эмэгтэй М нарын дөрвөн хүн амиа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үлгэр ярихаа боль !
Үлгэр ярихаа боль !
2021-06-18 15:40

яагаад үхсэнийг нь тогтоо ! Үлгэр ярихаа боль !

Өр өвдөгч
Өр өвдөгч
2021-06-18 17:47

Энэ угаартуулдаг шар утаатай түлшээ солимоор юм. Дээрээс нь айлууд яндангаа суг�##�ж өрхөө бүтээж тэнэгтэхээ болимоор байна.

Зочин
Зочин
2021-06-18 17:51

Х�##�уун зунаар өрхөө битүүлээд нүүрс түлээд угаартаж үхээд байна гэж яриад байгаа юмдаа жаахан цаашилб�##� бөөнөөрөө амиа хорлосон гэх байх

Зочин
Зочин
2021-06-18 21:35

арай2. Хэдэн хүний амь нас хэрэг болох юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button