УЛС ТӨР

Өрхийн эмч хүлээсэн иргэд гэртээ “үхэж” байхад УИХ-ын гишүүд медалийн тоо, загвар ярьж сууна

Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусийн халдвараар 2746 хүн өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 88.516 боллоо. БНХАУ-д бүртгэгдсэн 90 гаруй мянган тохиолдлыг гүйцэхэд тун ойрхон байна.

Коронавирусийн халдварын улмаас сүүлийн 24 цагт 11 хүн харамсалтайгаар амиа алдлаа. 34 настай нэг, 71-94 насны 10 хүн өвчний хүнд хэлбэрээр амиа алдсан байна.

Одоогоос нэг сарын өмнө 5-р сард хоногт 500 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 2746 тохиолдол бүртгэгдэж халдварын тохиолдлын тоо тав дахин нэмэгдлээ. Халдвар ийн зах замбараагаа алдсанаас болж өрхийн эмч нар иргэдэд хүрч ажиллаж чадахаа больж, иргэд гэртээ яах учраа олохгүй байснаас хүндэрч байна.

Гэтэл иргэдийн төлөөлөл болж, төрийн ордонд тухалцгаасан УИХ-ын гишүүд цар тахлын энэ гамшигт иргэд хэрхэн сөхөрч байгаа, тэдэнд яаж туслах дэмжих вэ гэдэг талаар огт ярихгүй атлаа одон медаль хэнд өгөх вэ хэмээн ярьж сууцгаана.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар манай эрхэм гишүүд Ардын хувьсгалын 100 жилийн ойн 150 мянган ширхэг медаль арай цөөн байна, яг хэн хэнд өгөх журмаа тодорхой болгомоор байна, загвар нь арай сонин харагдаад байна гэхчлэн зүйлс ярив.

Түүнчлэн байнгын хороодын дарга нар сольж, өөр дарга нартай болсноор чуулган өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button