Нийгмийн

Нийслэлийн ойгоос 4400 шоо метр мод бэлтгэнэ

Нийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээг хийснээр экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж шархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ойн цэвэрлэгээний огтлол болон ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо.

Улс, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа соёлын өв, түүхийн дурсгалт газруудыг мэргэжлийн байгууллага тогтоож, жагсаалтыг батлахаас гадна засвар шинэчлэл, арчлалт хамгаалалтын асуудалд анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Тэргүүлэгчид онцолсон юм. Учир нь хувийн эзэмшилд байгаа соёлын өвд бүртгэлтэй байгууламжийг нураасан хэрэг гарчээ.     

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button