НИЙГЭМ

Улсын гарьд Ө.Бат-Оршихоос хахууль авсан АТҮТ-ийн албан тушаалтны гэм бурууг дэнслүүлнэ

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт байсхийгээд л холбогддог. Х.Баярхүү, Г.Доржпалам тэргүүтэй албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бол нэг бус хүнийг шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлж, заримд нь ял оноосон.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг тус төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын үйлдлийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох журмыг үе үеийн салбарын сайд нар өөрчилдөг.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны есдүгээр сарын 6-ны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6.1 дэх хэсэгт “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэж заасан. Мөн журмын 3.7 дахь хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна” хэмээн журамласан. Гэвч энэ эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж, Ч.Болор нь улсын гарьд Ө.Бат-Оршиход дөрвөн ижил оронтой, “азын” гэх дугаарууд өгөхийн тулд нэг сая төгрөгийн хахууль авсан аж.

Улмаар түүнд 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар олгосон аж. Ч.Болорт хахууль өгсөн Ө.Бат-Орших нь Үндэсний Батлан хамгаалах их сургууль (ҮБХИС)-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвд эрх бүхий албан тушаал хашдаг, офицер нэгэн юм байна.
Мөн иргэн А-ийн эзэмшлийн “Hammer H-2” загварын автомашины 00-03 УН… дугаарыг “Лексус RX-450” загварын 20-22 УН… гэсэн улсын дугаартай сольж бүртгүүлэх гэсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд иргэн Д-гээс хоёр сая төгрөг авсан байна. Ингээд 2020 оны долдугаар сард баяр наадмын өмнөхөн дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг сольж бүртгэсэн гэнэ.

АТҮТ-ын тасгийн дарга Ч.Болорт хахууль өгсөн ҮБХИС-ийн ажилтан, зэвсэгт хүчний офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Д нарт Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Г. Равжаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Энэ Амг####ан с####барт нь ажилаж байсан Болор нь мөн байлгүй дуучин ч гэлүү наад нөхөр чинь бүүр сүүлдээ бараг өөрөө нэхдэг болчихсон байсан дөө

  2. Допинг шахна, хахууль өгнө , дугаараар гангарна Увсын том цолтнууд буруу үлгэрлэж байэа уу даа.

  3. УВСЫН БӨХЧҮҮД ХАХУУЛЬ ӨГӨХ ХОНШООР БАЙХГҮЙЭ. ХУДЛА МЭДЭЭ БНЭ. МӨНГӨ БАЙХ ЧГҮЙ. БАЙСАН ӨГӨХГҮЙ. УВСЫХАН ТЭР ДУНДАА БӨХЧҮҮД НЬ аварга бнау арслан бнау хамаагүй ХУДЛАА ШҮү. Хол явмаар хүмүүс бна лээ

  4. Sergeesh nairaa heel hahuuli zodoon nudeen ene buh nertei mangaruudiig yaltai bilee buhiin holboo yag yu hiigeed bnaa batsuuri gej neg balai ni barildah gej zodchih taldaa iim yumnuudiig buh gej deedleed naadam tsengeld barilduulaad baidgaa bolimoor yumaa ungu mungu nairaa zodoon em taria erliiz hurliiz bolson naadmiig hen uzdiin boli boli uyach nertei hunii huuhdiin ami nas uyachiin hudulmur hulsuur naadsan mori nohoigoo ch tanihgui hulgaich luivarchid ###gai tolgoi deeree eldev amitnii dur naagaad aldart tod manlai boldgiig hezee zogsooh ve hudal hulgain heden tugrugtei bolhooroo l end tendees erliiz hurliiz heden adsaga avaad mungu ugaagaad bnashdee turiin melmii sohroo yu tumen olon chini medej harj eserguutseed bna

  5. БАТОРШИХ Ч ӨӨРӨӨ ХОГИЙН ЗАНТАЙ НОВШ, БУЗАР ҮХЭЭР ШҮҮ.СОДНОМДОРЖИД УНАЧИХААЛ ТАХИМАА ӨГӨХГҮЙ ЦОХИЖ АВЧ БАЙСАНЫГ ОЛОН ТҮМЭН ХАРСАНДАА

  6. Бөхчүүд явсан газар б####агтай гэж. Хаа явсан газраа хүнд гай болж явдаг шивтэрнүүд. Айлд очоод, ####бан байгууллагт очоод ####батай юм шиг хойморт нь гараад суучина. Үнэгүй хоол идэж үнэгүй архи гударна. Гударчаад хүн зодно. Угаас ухаан муутай болохоор өөр я####тай ч билээ. Өлөн нүдээрээ бэлэн боруудыг андахгүй онилдог. Тэгээд айл үймүүлнэ. Муу эрийн 7 шинж бүрэлдсэн. Өнөөдөр монгол бөхийг хийх ажилгүй тэтгэвэрийн хэдэн хөгшчүүд, хөдөөнийхөн, ажил төрөлгүй нийгмийн боловсрол нимгэн харанхуй бүдүүлэг давхрагынхан, хэдэн х####тайсан хүүнүүд л үзэж байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button