Нийгмийн

Зөвшөөрөлгүй гадуур гарсан Угандагийн тамирчны олимпод оролцох эрхийг хасчээ

Уганда улсаас ирсэн тамирчин энэ сарын 1-ний өдөр зөвшөөрөлгүй гадагш гарсан тул олимпод оролцох эрхийг нь хасч, долдугаар сарын 5-ны дотор нутаг буцаахаар болсон талаар Токиогийн олимпийн Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тус тамирчин бие нь өвдсөний улмаас эмийн сан орж, эм авахаар гарсан хэмээн тайлбарласан боловч дүрэм журам зөрчсөн тул ийнхүү арга хэмжээ авсан байна. Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан анхны тамирчин боллоо.

Олимпийн наадамд оролцож буй тамирчид зөвхөн зөвшөөрөгдсөн маршрут буюу бэлтгэлийн талбай, тэмцээний талбай, нисэх онгоцны буудал, урьдчилан зөвшөөрөл авсан мужид л очих боломжтой юм гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button