УЛС ТӨР

Япон улс 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши болон Сангийн сайд Б.Жавхлан нар буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 883 сая иений “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Энэхүү тусламжийн зорилго нь шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөлөөнд өртөөд буй Монгол Улсад мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд оршино.

Япон Улс нь НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2,35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам долларын санхүүжилт олгосон. Мөн дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Монгол Улсад үзүүлж буй энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулж буй тус улсын шинэ төрлийн коронавирустэй тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болох юм.

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хотын иргэн
хотын иргэн

Еоо авж ханахгүй юмаа юугаар төлнөө . Японы ард түмний татварын мөнгө шүү дээ

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Японы ард түмэнд чин сэтгэлээсээ т�##�арх�##� илэрхийлье!

Zochin
Zochin

Tuhuurumjuu l ug belen mungu buu uguurei guijj baina!

баярлалаа
баярлалаа

Япончуудад баярл�##�аа. Ядрахад их туслаж байна. ТӨР баригч МАН тусламжийн зарцуул�##�танд хян�##�т тавихгүй бол БИД олон авлигачин улс төрчидтэй шүү

ЗОЧИН
ЗОЧИН

үнэгүй юм гэж байхгүй дээ инээж баясаад байх ч юу байхав дээ Төв аймгийн нутагт л япончууд суурьших байх даа гэхдээ түрээс болон хөрөнгө оруул�##�т хийх биз дээ өөрсдөө бүтээж хийх мөнгөгүй улсууд одоо яахав дээ

Ахмад
Ахмад

Ямар их агуу сэтгэл вэ
Гагцхүү манай "мангасуудын аманд" өгчихөөр юунд зарцуулсан нь тодорхойгүй л тун уд�##�гүй �##�га болно доо. Энэ их мөнгөөр одоо ард иргэддээ маск, эм тариа, түргэвчилсэн оношлуур авах, мөн хэсэг хугацаанд гадуур явахгүйгээр гэртээ суугаад тайван амг�##�ан байх нөхцөлийг хангахуйц хүнс авах мөнгө олгоод цар тахлыг ОДОО Л хумчих хэрэгтэй ш дээ. Бид ч гэсэн сэтгэлээ тогтоон хэдхэн ч хоног болсон амьдарч үзье л дээ. Ер нь ард иргэд ХЯНАЛТ тавьж, хариуцлага нэхэж, тодорхой тайлан тооцоо нэхье ээ!!!

Зочин
Зочин

Dollar Yen 2oo yalgahgui teneg setguulchid baih yumaa. Naad 2 valut chi 100 dahin zuruutui sh dee!!!

зочин
зочин

мөнгөөр өгөхгүй эд матери�##� өгнө шүү дээ

Зочин
Зочин

Мөнгөөр өгвөл ард иргэд дээр очихоос өмнөх том ходооднууд дээр очийш дээ. Төхөөрөмж байв�##� зүгээр бишүү.

Зочин
Зочин

deeree huvaagaad idchihdiin gevel ughuu bolih baih daa.hunees yum avlaa oorsdoo tsusalhaa l bodno doo

Зочин
Зочин

Новшнууд хулгайлчих бхдаа

Зочин
Зочин

Монголд ямар ч тусламж хэрэггуй ээ. Монголд зев зохицуул�##�т, харуицлага, сахилга бат л хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button