Нийгмийн

Том оврын тэрэгтэй зөрөх үед хурд хэтрүүлж явсан бол осол гарна

Хөдөө орон нутгийн замд баяр наадмын өдрүүдэд дөрвөн осол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хөдөө орон нутгийн замд гардаг ослын зарим нэг шалтгааныг Эрүүгийн цагдаагийн албанаас тайлбарлалаа.

“Хөнгөн чанартай автомашин нь том оврын ачааны машинтай зөрөхөд онхолдох тохиолдол их байна. Үүнд суудлын тэрэг буюу Toyota загварын приус төст машинууд ордог. Иймд иргэд та бүхэн очих газартаа яаралгүй замдаа хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулахыг зөвлөж байна” гэлээ.

Өнгөрсөн жил авто ослоор амиа алдсан 430 хүний 86.7 хувь нь анхны тусламж авч чадаагүй бол 13.3 хувь нь л осолдсон даруй тусламж авчээ. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон нутгийн замд хурд хэтрүүлдэг нь ослын шалтгаан болж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button