НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн ирнэ

09.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот хурлын танхимд “Эрх үүрэг, оролцоо” гарын авлага зохиогч Бусакорн Сурияасарн манай улсад ирж, уг гарын авлагыг манай орны нөхцөлд нийцүүлэн боловсруулах асуудлаар багш, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 99035384,

09.00 цагт Төв аймаг дахь сум дундийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилнэ. 

17.00 цагт “Чингис хаан ” нисэх буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн газардана.

Төрийн ордонд:

10.00 цагт Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно. Утас: 86150069
10.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын танхимд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт Их эзэн Чингис хааны танхимд УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багууд хуралдана.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button