Нийгмийн

Д.Дашзэвэгийг БХЯ-ны хөрөнгийг завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ.

Хэдэн жилийн өмнөөс л түүнийг эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан ч тухайн үед хууль хяналтын байгууллагынхан уг асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн. Харин саяхнаас цагдаа, прокурорын байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв.

Бидэнд олдсон мэдээллээр Д.Дашзэвэгийг эрх бүхий албан тушаалтнуудтайгаа нийлж, хуурамч тамга, тэмдэг ашиглан БХЯ-ны харьяанд байсан тус нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамаарал бүхий хүмүүстээ шилжүүлэн завшсан байж болзошгүй гэж буруутгаж буй аж.

Тухайлбал, “Дэлгэрэх хотхон”-ы барилга барьсан газар нь дээрх нийгэмлэгийн эзэмшлийнх байсан гэнэ. Ажилчин, албан хаагчдаа орон сууцжуулах, хөнгөлөлттэй үнээр олгох нэрээр Хан-Уул дүүргийн III хороо буюу БХТН-ийн урд талд байрладаг 1.2 га газрыг хүргэн болон дүүгийнхээ хамтран байгуулсан “Хиллфорт” компанид шилжүүлэн барилга бариулжээ. Түүнчлэн хүүхдүүдийнхээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн нэр дээр таван тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 78 орон сууц үнэгүй авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж эхэлжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button