ДЭЛХИЙУРЛАГЭнтертайнмент

Оскарын наадамд өрсөлдсөн “Алтан судал” кино Германд гарна

Монголын “Алтан судал” кино Францын театруудын дэлгэцээр гарч эхлээд буй. Харин энэ сарын 29-ний өдөр Герман улс даяар кино театруудаар гарахаар болжээ. Тус бүтээл 2020 онд Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Тэр цагаас олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Түүнээс гадна Оскарын наадамд өрсөлдсөн билээ.

Мөн “Алтан судал” уран сайхны кино өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглал шагнал хүртсэн. Түүнчлэн гуравдугаар сард Швейцарын Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x