Нийгмийн

“Samsung” компани олимпод оролцох тамирчдад “Galaxy S21” утас бэлэглэнэ

Олимпийн наадамд оролцогч тамирчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх, зохион байгуулагч орны түүх соёлтой танилцах боломж олгодог газар бол “Village Plaza”. Дэлхий дахиныг түгшээгээд буй Ковид-19 цар тахлаас болж тамирчид наадмын хугацаанд тамирчдын тосгон, тэмцээний заал, бэлтгэлийн талбайг л зорих боломжтой энэ үед хамгийн эрэлттэй газрын нэг нь “Village Plaza” болоод байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Тамирчид “Village Plaza” -д зочилсноор ОУОХ-ны түнш Samsung брэндийн Galaxy S21 5G утсыг бэлгэнд авах боломжтой. Samsung компанийн зүгээс олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад хамгийн сүүлийн загварын гар утас бэлэглэдэг уламжлал энэ жил ч давтагдах юм.

утас болон дэлгэц гэх мэтийн зураг байж болно

Түүнчлэн “Village Plaza”-д үсчинд орж, маникюр хийлгэж, кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, фитнесс төвөөр үйлчлүүлэхээс гадна тухайн улсын сэтгүүлчидтэй mix zone дээр ярилцлага өгөх боломжтой. Мөн олимпийн наадмын Зохион байгуулах хорооны ивээн тэтгэгч алдарт Asics брэндийн наадамд зориулан гаргасан дэлгүүрээс бэлэг дурсгалын зүйлс худалдан авч болно.

Сонирхуулахад, тус плазаг Японы бүх хот, мужаас ирүүлсэн модоор барьж босгосон бөгөөд олимпийн дараа тухайн аймаг, хот руу нь буцаан илгээхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button