СПОРТТОКИО-2020

Гвиней улс олимпийг өнжих шийдвэрээ цуцлав

Нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Гвиней улс олимпийг өнжих шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгдлээ. Тус улс өмнө нь коронавирусийн цар тахлаас болгоомжлох үүднээс эрх авсан таван тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж мэдэгдээд байв. “Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас баталгаа гаргасны дараа манай тамирчид зуны XXXII олимпийн наадамд оролцохоор болсонд баяртай байна” хэмээн Гвиней улсын Спортын сайд Б.Соу мэдэгджээ.

‎8 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон ‎"‎GUINE EQUATORIAL ح‎" гэсэн бичвэр‎‎ гэх мэтийн зураг байж болно

Олимпийг өнжих эхний шийдвэр нь санхүүгийн асуудалтай холбоотой байсан бөгөөд тус улсын Засгийн газарт ойр эх сурвалж “Сангийн яам мөнгө гаргах боломжгүй гэсэн” хэмээн ярьсан байна. Гэхдээ Гвинейн Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нассоко Associated Press-т өгсөн ярилцлагадаа Токио руу аялах зардлын мөнгө бэлэн болсон хэмээжээ.

Ингэснээр чөлөөт бөхийн Я.Камара, жүдоч М.Бах, усанд сэлэгч Ф.Туре, М.Бах, спринтер А.Конте нар эх орноо төлөөлөн олимпод оролцохоор болов. Гэхдээ эргэж буцсан энэхүү шийдвэр тамирчдыг багагүй бухимдуулжээ.

Энэ талаар Я.Камара “Энэ олон тамирчныг нэг дор хүлээн авч буй Япон улс олимпийн наадмыг цуцлаагүй байхад Гвиней улс яагаад коронавирусийн шалтгаанаар олимпод оролцохгүй гэж шийдсэн юм бэ гэдэгт маш их гайхаж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бухимдлаа илэрхийлсэн байна.

Гвиней улс “Мехико-1968”-аас эхлэн 11 удаагийн олимпийн наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй. Тэд 2016 оны Риогийн олимпод мөн таван тамирчинтай оролцож байв. Гвиней шийдвэрээ өөрчилснөөр коронавирусийн улмаас олимпод оролцохоос татгалзсан ганц улс нь БНАСАУ хэвээр үлдэв гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-23 13:01

Ардчилсан Солонгос зөв шийдвэр гаргажээ. 204 орны 11000 тамирчин цуглана, эх орондоо холдвар авчирна. Холдвар, дельта хувилбар ёстой гаарна гэдгийг үзүүлээд өгнө. Олимп эхлээгүй байж л холдвор нэмэгдээд байгаа.

Зочин
Зочин
2021-07-23 13:43

Хойдууд өлсөж үхэх гэж байж олимп манатай бга####даа

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x