СПОРТТОКИО-2020

“Токио-2020”: Финалд шалгарахад Э.Даваахүүд ганцхан оноо дутлаа

“Токио-2020” олимпын наадмын буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат боллоо. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12 дугаар байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.

Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.

1 хүн, зогсож байгаа болон нарны шил гэх мэтийн зураг байж болно

Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдсан нь харамсалтай гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-24 13:52

Маш сайн амжилт. Амжилт үүгээр хязгаарлагдахгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x