НийгмийнСПОРТ

М.Уранцэцэг олимпоос хүрэл медаль хүртэн, дутуугаа гүйцээлээ

Токиогийн олимпын наадам үргэлжилж байв.

Өнөөдөр Монгол Улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буйгаас Монголын жүдоч, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдсан.

Одоо хүрэл медалийн төлөө Португалын бөх Катарина Костатай барилдана. К.Коста 24 настай. Мастерс, Их дуулга, гран при тэмцээний хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтай. М.Уранцэцэг түүнтэй өмнө хоёр удаа барилдаанд хоёуланд нь ялж байв.

М.Уранцэцэг Риогийн олимпын хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, V байрт шалгарсан. Энэ удаа дутуугаа гүйцээхийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медальтан болоо. Монголын эмэгтэй жүдоч олимпоос медаль хүртсэн хоёр дахь тохиолдол.

Риогийн олимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Улмаар олимпоос медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-24 18:06

Сэтгэл сайхан болоод л явчихлаа

Ju
Ju
2021-07-24 18:10

Ura uraa
Ura

ХЭХЭ
ХЭХЭ
2021-07-24 18:55

Уучлаарай, үнэхээр бээцийсэн шүү одоо барилдах гэдгээ больчих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button