Нийгмийн

Ц.Анударь: Миний анхны олимп тул эхний төрөлд туршлага дутчихлаа

“Токио-2020” олимпын наадам үргэлжилж байна. Токиогийн олимпоос Монголын тамирчдын анхны тамирчдын анхны медалийг ДАШТ-ий дөрвөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүртээд байгаа билээ.

Өнөөдөр хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн Ц.Анударь 576 оноогоор ес, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медаль О.Гүндэгмаа 568 оноогоор 30 байрт орлоо. Финалд шалгарахад Ц.Анударьд ганцхан оноо дутсан Ц.Анударь “Тамирчид нэлээд сайн буудлаа. Би гайгүй, нэлээд сайн буудсан гэж бодож байгаа. Сүүлийн 2-3 сумыг алдчихлаа. Багшгүй явж байгааг хэлэх үү, хэдэд явж байгаагаа мэдэх боломж байгаагүй. Багш оноо, самбар хараад “За, тэг, ингэ” гээд зөвлөдөг. Тэмцээнд оролцох үеэр оноогоо, самбар харах боломжгүй.

Олимп, дэлхийн аваргуудтай олимпод өрсөлдөх сайхан байлаа. Би эх орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөхийг хүсдэг. Олимпод анх удаа оролцож байгаа болохоор эхний төрөлд туршлага дутчихлаа.

Холимог хосын төрөлд Даваахүү ахтай өрсөлдөнө. Хоёулаа финалд шалгарах өндөр магадлалтай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-25 11:59

Мундаг байна аа дараа дараагийн тэмцээндээ том том амжилт гаргахыг хүсэн ерөөе

Олимпод хүн туршлага суух гэж явдаггүй юм.
Олимпод хүн туршлага суух гэж явдаггүй юм.
2021-07-25 15:49

Олимпод хүн ур�##�дах гэж явдаг болохоос туршлага суух гэж явдаггүй. Туршлагаа дасг�##�жуулагчтайгаа нийлээд бэлтгэлдээ олж авах ёстой.

Зочин
Зочин
2021-07-25 23:32

Дасг�##�жуулагчгүй явж байгаа хүүхэд ур�##�даж л байна. Туршлага сууж л байна. Түүнээс илүү яах ч билээ. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button