Нийгмийн

Португалын тамирчин халдварын улмаас олимпод оролцож чадсангүй

Олимпийн наадмын серфингийн тэмцээн Токио хотоос 40 милийн зайд орших Чиба дахь Цуригасаки наран шарлагын газарт эхэллээ. Харамсалтай нь Португалын тамирчин Федерико Мораисын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэмцээндээ оролцож чадалгүй хасагдсан болохыг Олон улсын серфингийн холбоо мэдээлэв.

Коста Рикагийн Карлос Муньес түүнийг орлохоор болсон байна. Токиогийн олимпийн серфингийн тэмцээн хар салхины үеэр явагдаж таарсан тул тамирчдад ямар нэг эрсдэл учрах вий гэдгээс зохион байгуулагчид болгоомжилж буй. Гэхдээ серфингчид асар том давалгааг ажралгүй сөрөн өрсөлдсөөр байна гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button