НийгмийнСПОРТТОКИО-2020

Э.Даваахүү, Ц.Анударь нар Токиогийн олимпод дасгалжуулагчгүй очжээ

Токиогийн олимпын наадамд Монголын тамирчид хоёр дахь өдрөө өрсөлдөж  байна. Энэ удаагийн олимпод Монголоос буудлагын төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн нар цэц сорьж буй.

Өнөөдөр хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн Ц.Анударь финалд шалгарахад ганцхан оноо дутсан. Тэмцээний дараа тэрбээр “Багштай оролцсон бол арай өөр байлаа. Багшгүй оролцож байгаа болохоор онооны самбараа харах боломж байсангүй” гэсэн юм.

Олимп гэлтгүй ямар ч тэмцээнд тамирчны амжилтад дасгалжуулагч ямар их чухлыг спортын хүрээнийхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ялангуяа олимпын наадамд бүр ч чухал. Тэмцээний өмнөх сэтгэл зүй, оролцох үеэр нь “Тэг, ингэ” гэж зөвлөөд, хэдэн оноотой явааг нь хэлэхээс авхуулаад дасгалжуулагч үнэхээр хэрэгтэй. Хэчнээн хурдан морь байлаа ч уяачгүй бол түрүүлж чадахгүйтэй л адил.

Ямар сайндаа Ц.Анударийг өнөөдөр өрсөлдөхөд олимпод оролцож буй тамирчин Э.Даваахүү ард нь зогсон, боломжийнхоо хэрээр зөвлөнө лээ. Уг нь нөгөөдрийн тэмцээндээ бэлтгээд, төвлөрч, амарч суух учиртай хүн шүү дээ.

Гэвч зүгээр нэг тэмцээнд бүхэл бүтэн олимпын наадамд Монгол Улс тамирчнаа яагаад дасгалжуулагчгүй явуулав. Ц.Анударийн анхны дасгалжуулагч, өнөөгийн хэмжээнд хүртэл бэлтгэсэн багш нь гавьяат дасгалжуулагч Б.Алтанцэцэг. Одоо тэрбээр дасгалжуулагч Лхаадоржийн удирдлагад бэлтгэлээ хийж байгаа. Энэ удаагийн олимпод дасгалжуулагчгүй явсан тамирчин нь зөвхөн тэр бус.

Буудлагын төрөлд Монголын урдаа барьдаг эрэгтэй тамирчин Э.Даваахүү мөн дасгалжуулагчгүй явжээ. Түүний багш нь Өлзийбаяр.

Тамирчин хүн дөрөв энэ удаагийн олимпод бүр таван жил хөдөлмөрлөн, уйгагүй зүтгэж байж олимпын эрх аван, өрсөлдөж байгаа. Ямар ч спортын тамирчны замналын хамгийн чухал тэмцээн бол олимп. Гэтэл Монгол Улс олимпод хоёрын хоёр тамирчнаа дасгалжуулагчгүй оролцуулж байгаа нь үнэхээр харамсалтай.

Токиогийн олимпод Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат очсон. Гэхдээ тэрбээр зөвхөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмааг л хариуцан дасгалжуулдаг.

Тэгэхээр өнөөдөр Ц.Анударь, О.Гүндэгмаа нар хамт өрсөлдөхөд зөвхөн О.Гүндэгмааг л хариуцсан гэсэн үг.

Токиогийн олимпод Монголын буудлага спортын холбоог төлөөлөөд хэчнээн хүн явсан билээ. Хоёрын төлөөлөгчийн оронд дээрх хоёр тамирчны дасгалжуулагчийг багтаагаад Токиод очсон бол амжилтад нь эерэгээр нөлөөлөх байсан нь мэдээж. Ц.Анударь өнөөдөр финалд шалгараад, бүр цаашлаад медаль авах ч байсан юм бил үү. Боломж түүнд бий. Харамсалтай нь, олимпод дасгалжуулагчгүй очсон нь түүний амжилтад чөдөр болчихлоо.

Нөгөөдөр Э.Даваахүү, Ц.Анударь нар холимог хосын төрөлд өрсөлдөнө. Хоёулаа дасгалжуулагчгүй өрсөлдөнө гээд бод доо. Үүний буруутан нь Монголын буудлагын холбоо. Монголын тамирчдын арын албанд хэчнээн олон хүн Токиод очсон билээ. Олон төлөөлөгч Токиод очоод олимп үзэх нь чухал үү. Монголын тамирчид олимпод дасгалжуулагчтай очоод амжилт гаргах нь чухал уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-25 20:23

Жэнко,цагаан гээд олон дарга хүзүүг нь базаад л дасг####жуулаад зурагаа тавьсан байна лээ

үнэн
үнэн
2021-07-25 21:20

Тэгээд яахуу хэдүүлээ? "Женко" Баттулгад хэлбэл, нэг хэл дуулгав#### дасг####жуулагчийг нь мөнгийг нь төлөөд яар####тай аваад ирүүлж чадах байх. Тэрнээс хүрэл мед####ь авсан хүнийг "Алтын дайтай Хүрэл авлаа" гэж мангартаж хий Попордож байгаа хүнд дуулгах гэхээр хамга########тыг нь давж чадахгүйшт

ai
ai
2021-07-25 21:38

#####iin tsagaan oyulzgana ntr ochson bnle bolimoor ymaa

Manj huu
Manj huu
2021-07-25 22:18

T1, ene bol mongol setgelgee.

Зочин
Зочин
2021-07-25 23:59

Л.Ундр####бат ni dasgaljuulchij bolohgui baigaa ym uu

zochin
zochin
2021-07-26 09:42

Er n Olimpiin horoo chin MAN bolood bn.Yaj Tuvshinvayriig huuj yvuulav.Delhiid olimpiin 2 baitugai 1 medelitang yaj hundelj bn.Daramtlaj bgd tamga avaad SU giin huuhded egeh gd.Tamirchinii hudelmer.amjiltiig in tootsoh chadvargui uomnuud.Dasgaljuulagchaa hayj bhaar Tui mai gaa hayhgui yasan.Oyukiig har.Hudee tsarailaad ...Hul hudelgeen ihsej.hot hoorondiin Suudliin vagon teeveree neegeesei.TZ chid ch huseltee yvuulj zorchigchodoo teeverleerei.

Зочин
Зочин
2021-07-26 10:06

жонхууг гараа доошлуулахаас нь өмнөрөн авсан зураг шөнө бол бүр ####ж байгаа

зочин
зочин
2021-07-26 15:48

Ундр####батын оронд энэ 2 з####уугийн дасг####жуулагчийг явуулахгүй дээ. Ундр####бат бол Гүндэгмааг нухахаас өөр ажилгүй, Гүндэгмаа нь түүнд нухуулахаас өөр чадваргүй болсон хоёр шүү дээ.

Зочин
Зочин
2021-07-27 09:56

Хурган дарга нар баасаа хийж явдаг бнаа. Дасг####жуулагч нь явсан бол яах ч бсан юм билээ. Шоудах тэнэх өөрсдийгөө баясгах жарг#### хөөхдөө гаргууд хэдэн новшнууд болиорой.

Зочин
Зочин
2021-07-27 11:02

Баахан дарга нар явсан ш тээ. Тэр Цагаан гээд юугаа хийж явсанн. Оронд нь энэ хүүхдийн буудлагын багш нь явсан бол ядаж фин####д орох байсанштээ

Зочин
Зочин
2021-07-28 00:45

Ингэж ярьлаа гээд БТСХ-оос дарамт####сан юм шиг байгаа юм даа Даваахүүгийн ярианаас тэгж санагдсан. Хурган дарга нар ########2

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:31

Real fantastic visual appeal on this site, I'd rate it 10 10.

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x