Нийгмийн

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг гаргах ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллажээ

Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллажээ.

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийж, нөхцөл байдлыг үнэлэх,  шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргах аж. Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд шаардлагатай 5-6 цэгт усны дээж авч шинжилгээ хийх ажлыг зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button