
СӨҮЛ. /2021.08.08/ - Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үед хүчтэй аадар бороонд нэрвэгдсэн бүс нутгуудад тусламж үзүүлэх ажилд цэргийнхнийг татан оролцуулсан талаар тус улсын төрийн төв хэвлэл ням гараг /2021.08.08/-т мэдээллээ. Энэ нь эдийн засгийн хямрал, хүнсний хомсдолд санаа зовниж буйтай холбоотой юм.
Эрх баригч Ажилчны Намын Цэргийн Төв Зөвлөл зүүн өмнөд Хамгён мужид бүлгийн хурал зарлаж аадар борооны улмаас учирсан хохирол, нөхөн сэргээлтийн талаар хэлэлцсэн талаар төв мэдээллийн агентлаг мэдээлэв.
Тус хуралд удирдагч Ким жон Ун оролцоогүй байна. Хуралд биечлэн оролцсон намын дээд удирдлагууд, цэргийнхэн тусламжийн кампанит ажлыг эхлүүлж, бүс нутагт шаардлагатай хангамж илгээх асуудлаар хэлэлцжээ.
Ким Жон Ун өөрийн биеэр оролцоогүй ч намын албан тушаалтнуудыг сэргээн босгох кампанит ажлыг чадварлаг, тууштай явуулахын тулд идэвхитэй, хүчин чармайлт гарган ажиллахыг уриалсныг эх сурвалж онцлов.
Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг аадар борооны хохирлын хэмжээг тодорхой дурьдаагүй ч цэргийн комисс гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох, ард иргэдийн амьдралыг тогтворжуулах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, газар тариалангийн хор хохирлыг бууруулахад чиглэсэн яаралтай арга хэмжээний талаар хэлэлцсэн гэлээ.
Умард Солонгосын цөмийн зэвсэг, зэвсгийн хөтөлбөрийг нь хязгаарлах зорилготой олон улсын хориг арга хэмжээг хүлээн аваагүйгээс үүдэн ийнхүү эдийн засгаа хямралд оруулсантай холбоотой гэгдэж байгаа юм.
Ким Жон Ун зургадугаар сард хэлэхдээ, тус улс коронавирусийн цар тахал, өнгөрсөн жилийн хар салхины улмаас хүнсний "хурцадмал" нөхцөл байдалтай тулгарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн, саяхан Өмнөд Солонгосын Төв банкнаас Умард Солонгосын эдийн засгийг 2020 оны хувьд сүүлийн 23 жилийн хугацаанд хамгийн их хямралд өртсөн хэмээн тайлбарласан.
Умард Солонгос “COVID-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг батлаагүй боловч хил гаалиа хааж, хязгаарлалт тогтоон, худалдаа арилжаагаа зогсоож, урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авсан. Цар тахал өвчнийг үндэсний хэмжээний асуудал хэмээн тодорхойлсон билээ.
(Эх сурвалж: Reuters)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.