НИЙГЭМ

“Forbes” сэтгүүл монгол брэндийг цар тахлын үед зоригтой ажилласан хэмээн онцолжээ

“Forbes” сэтгүүлээс Ази, Номхон далайн орнуудаас 100 бизнесийг онцолж, жагсаалт гаргасан байна. Үүнд манай органик түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Lhamour” брэнд багтжээ.

Коронавируст цар тахалд дэлхий даяар нэрвэгдэж, олон ААН, бизнес алдагдал хүлээж, үүдээ барьсан. Тэгвэл тэдэн дунд сайн стратеги, чиг шугам барьж, зорилгодоо үнэнч зогсож, тэсэж үлдэж чадсан бизнесүүдийг тус сэтгүүл ийн онцолсон тухайгаа дурджээ.

“Lhamour” брэндийн талаар 40 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдал гардаггүй, байгальд ээлтэй онцлогтой хэмээн бичсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button