Нийгмийн

Хөвсгөл аймгийн наадамд очоогүй бөхчүүдийг бүртгэжээ

Хөвсгөл аймгийн наадам өнөөдөр эхэллээ. Аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд улсын цолтой бөх барилдуулахгүй байхаар тогтжээ. Гэтэл аймгийн наадамд очоогүй бөхчүүдийг бүртгэсэн асуудал гарсан байна.

Энэ талаар улсын харцага Г.Ганхуяг “Ховд аймгийн цол олгох барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүд барилдсан. Маргааш нь аймгийн наадамд улсын цолтой бөхчүүд зодоглосон. Өөр аймгийн улсын цолтой олон бөх барилдахаар ирж. Аймгийн цолтой бөх л аймгийнхаа цолыг авах ёстой. Хөвсгөл аймгийн наадамд ийм асуудал гарч байгаад харамсаж байна.

Аймгийн цол, эрэмбэ тогтоох барилдаанд Улсын начин Б.Баянмөнх, А.Батмөнх, Б.Ганхуяг начингууд ирээгүй. Тэднийг бүртгэснийг эсэргүүцэж байна. Аймгийн цол авахын төлөө барилдаж, жилжин хөдөлмөрлөж буй залуу бөхчүүд үүнийг эсэргүүцэж байгаа.

Аймгийн наадамд улсын цолтой, өөр аймгийн бөх барилдуулахгүй байх Засаг даргын шийдвэр гарсан. Үүнийг би хүндлээд зодог шуудаггүй ирсэн. Би аймгийнхаа наадамд барилдах бодол надад байлаа. Хорио цээрийн дэглэмтэй энэ цаг үед ийм наадам хийгээд яах юм бэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button