ДЭЛХИЙ

Талибанчууд Афганистаны ес дэх бүс нутгийг эзэлж авлаа

Афганистанд зэвсэгт халдлага хийж буй талибанчууд тус улсын ес дэх бүс нутгийг эзэлж, эрхшээлдээ аваад байна. Эдгээр бүс нутгуудад чухал төвлөрөл бүхий хот, дүүргүүд багтаж байгаа юм.

Хамгийн сүүлд Нэгдсэн үндэстний байгууллагаас талибанчуудад хандан, цуст мөргөлдөөн үйлдэхээ зогсоох тухай хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байна. Тэд эзэлж авсан бүс нутаг бүрдээ байшин барилгыг эвдэж сүйтгэх, хүний амийг зэрлэгээр хөнөөх үйлдлийг олонтой гаргаж байгаа юм. Нөгөө талд Афганистаны цагдаа нар ч баривчлагдсан талибанчуудыг шууд цаазлах шийдвэр гаргаж буй нь асуудлыг дэвэргэсэн.

Өчигдрийн байдлаар Афганистаны таван бүс нутгийг тэд эзэлж авсан талаар хэвлэлд мэдээлж байсан бол ийн нэг өдрийн дотор даруй дөрвөөр нэмэгджээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

юу вэ шашины экстремистуд энэ улсыг дуусгаж байгаан байна

Холбоотой мэдээ

Back to top button