С.Мөнхдуулдах: Олимпод оролцсон анхны шавиа тосохоор Баянхонгороос ирлээ

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дуурсгасан манай тамирчдын сүүлч яг одоо эх орондоо ирж байна. Тэднийг гэр бүл, дотнын хүмүүс нь болоод хэвлэл мэдээллийнхэн онгоцны буудалд хүлээж байна.
20 настай залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-ын жиндээ нэгд эрэмбэтэй Японы бөхтэй маш сайн барилдаж, ялагдсан. Түүний багш С.Мөнхдуулдах шавиа хүлээж байна.
Тэрбээр “Миний хувьд шавиа анх удаа олимпод оролцууллаа. Түүнийгээ тосох гээд Баянхонгороос ирлээ. Тавдугаар байранд орсонд нь өндөр сэтгэгдэлтэй байгаа. Залуу тамирчин тул илүү өснө. Дараагийн олимпод илүү амжилт үзүүлэхийн тулд бид хичээнэ. Би Баянхонгор аймагтаа 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд олимпод миний анхны шавь оролцсон нь энэ. Тусалж дэмждэг Баянхонгор аймгийнхандаа маш их баярлалаа.
Эхний гурван минутад нэг их явахгүйгээр өрсөлдөгч бөхийн сул талыг ажиглах так тик боловсруулсан. Яг түүгээрээ барилдсан. Том барьц өгөхгүй, олон жилийн туршлагаараа илүү байсан. Дараа таарахад манай шавь арай дөхөм үзэх болов уу” гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.