С.Батцэцэг: Бэлтгэл тааруу байсан тул муухан барилдаад ирлээ

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дуурсгасан манай тамирчдын сүүлч яг одоо эх орондоо ирж байна.
Энэ үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл, Лондонгийн олимпын хүрэл медальт С.Батцэцэг онгоцны буудалд газардаад сэтгэгдлээ ийн илэрхийллээ. Тэрбээр 68 кг-ын жинд хүрэл медалийн төлөө сайн барилдаж, ялагдсан билээ.
С.Батцэцэг “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бид нэлээд хүнд байдалд бэлтгэл хийсэн. Асуудлууд багагүй тулгамдаж байлаа. Олимпын наадамд бүхэл бүтэн дөрвөн жил хүртэлх хугацаанд бэлддэг. Гэтэл хөл хорионд удаан орж, шийдвэр гаргахад ч амаргүй болсон. Миний хувьд бэлтгэл муу байсан тул муу барилдлаа. Мэдрэмж их муу байсан шиг. 2020 оны улсын аваргад орсноос хойш тэмцээнд ороогүй байсан.
Өнөөдрийн хувьд барилдана, зодог тайлна гэж хэлэхэд хүнд байна. Хэсэг хугацаанд амарч, эрүүл ухаанаар, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад шийдвэр гаргана” гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
P###a min muugaa medej bsn umbol ci yavah esguibsn
үнэнээ хэлжээ...зүгээр нэг зураг авалтанд орж бга бишдээ.
iim durakuudiig bolimoor um
beltgel muu bsanch gelee xicheel zutgelgui idewxigui barildsaan uramgui