Нийгмийн

Б.Болортуяа: Багш нарынхаа зөвлөгөөгөөр л олимпоос медаль авлаа

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дуурсгасан манай баг, тамирчдын сүүлч дөнгөж сая Чингис хаан нисэх онгоцны буудалд буулаа. 

“Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Бат-Очирын Болортуяа Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль хүртсэн 10, эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин болсон юм. Тэрбээр хэлэхдээ,

“Сэтгэл маш өндөр байна. Олимпын дэвжээ амар биш байлаа. Тэр дунд амар тамирчин байхгүй. Сэтгэл зүйгээ маш өндөр түвшинд бэлдэж очсон. Медаль зүүгээд зогсох үед өөртөө итгэ өгөөгүй. Ингээд би олимпын медальтай болчихлоо гэж үү гээд л бодсон. Багш нартайгаа дандаа холбогдож, барилдаан болгоны өмнө зөвлөгөө заавраа авсан. Багш нар маань намайг амарч байх үед одоо ийм барилдаантай юм байна, ингэж барилдаарай гэж хэлдэг. Багш нарынхаа зөвлөгөөгөөр энэ медалийг авлаа. Эмэгтэй хөнгөн жин эхлээд медалийн хүлээлт ихтэй байсан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга багш руу залгаад зөвлөгөө өгдөг байсан.

Чөлөөт бөх бол чөлөөтэй барилдахын илрэл. Дэвжээн дээр зургаан минут хэзээ ч харамсахааргүй, бүхнээ дайчлах хэрэгтэй. Би шантарч байгаагүй.Би Бэхбаяр, Бурмаа, Насанбурмаа ах, эгч нараасаа үлгэр дууриалал авч барилддаг.

Японы тамирчинтай өмнө нь барилдаж үзээгүй. Ялах бүрэн боломжтой байсан ч техник тактикийн алдаа гаргасан. Энэ алдаануудаа засаад дараа дараагийн тэмцээндээ алдаагаа давтахгүй байхыг хичээнэ. Японы тамирчинд унасны дараа багш нар маань дараагийн барилдаан байгаа. Тэрэндээ л анхаар. Унасан байх нь хамаагүй гэж сэтгэлээр дэмжицгээсэн.

Бэлтгэл сайтай хүний сэтгэл зүй өндөр байдаг гэж багш нар маань хэлдэг. Тиймээс тэр үгэнд бат итгээд, дэвжээн дээр ямар ч тамирчнаас айдаггүй. Олимп дуусаж түрхэн зуур ч гэсэн амрах нь. Гэрийнхэнтэйгээ хамт байж амрахыг их хүслээ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button