НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Зүүн 4 замын уулзварыг аль болох хугацаанаас нь өмнө нээхээр ажиллаж байна

Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн өглөөнөөс эхлэн Зүүн дөрвөн замын уулзварт засвар хийж байна. Уулзварын дөрвөн тийш хөдөлгөөн хязгаарлагдсан тул 20 гаруй автобусны чиглэл өөрчлөгдсөн. Мөн иргэд боломжит автобусны буудалд хүрэхийн тулд багагүй хол алхах шаардлагатай болж байгаа юм.

Үүний дээр эл томоохон уулзвар хаагдсанаар Улаанбаатар хотод автозамын түгжрэл нэмэгдэж байна. Олон нийтийн зүгээс баяр наадмын өдрүүдэд багтааж хийлгүй, хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн чухал цагт зам хаалаа хэмээн шүүмжлэлтэй хандаж буй.

Тэгвэл Зүүн дөрвөн замын уулзварт яг ямар шалтгаанаар засвар хийгдэх болсон, яагаад эрт хийж болоогүй талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Хэвлэлийн ажилтан Д.Баттулгаас тодрууллаа.

-Зүүн дөрвөн замын уулзвар дээр яг ямар засварын ажлууд хийгдэж байгаа юм бэ?

-Энд 2013 оноос хойш томоохон засвар, шинэчлэл хийгдээгүй. Энэ жилийн хувьд уулзвар, гарцны нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр зургаан байршилд засвар хийж байна. Ээлжийн засвар гэсэн үг. Уулзварын зорчих хэсэгт дугуй мөрний ховил гарч, тэгш байдал алдагдсан тул шинэчлэн засварлаж байна. Мөн хэвтээ тэмдэглэгээ шинээр тавина.

-Яагаад заавал ачаалал ихтэй үед засварлаж таарсан юм бол. Эрт хийж болоогүй юу?

-Гүйцэтгэгч компанийг шалгаруулах процесс удсан байх. Манайх бол компани шалгарсны дараа гүйцэтгэл дээр нь хяналт тавьдаг л чиг үүрэгтэй байгууллага. Засварын ажлыг хурдан дуусгахын тулд ажиллах хүчийг нэмэгдүүлж байна. Аль болох зарласан хугацаанаас өмнө уулзварыг нээхээр ажиллаж байна.

Зүүн дөрвөн замын уулзварыг наймдугаар сарын 16-нд нээнэ хэмээж буй юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yu

Зочин
Зочин

yaasan genee

Зочин
Зочин

мэдэх хүн байхгүй бие биерүүгээ түлхэнэ

Zochin
Zochin

Gadaadad bol neg shuniin dotor l khiichikhdeg um bna lee iimerkhyy khemjeenii ajliig. Boroo orokhoor us togtood bdg shyy naad uulzvart chin'.

Уншигч
Уншигч

3 ээлжээр 24 цагийн дотор л хийнэ шүү дээ, даанч сэтгэл зүтгэл алга, хааж боож, чирэгдүүлж хүндрүүлж хясаж, хорьж цагдаж л таашаал авдаг төрийн албатай юм доо

Back to top button