Нийгмийн

Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо малгай, хамгаалах хэрэгсэл өмсөөрэй

2021 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 320 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 214 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн гэмтэж, Орон нутагт  4 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Ослын улмаас нийслэлд 1 орон нутагт 1 хүүхэд гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-2
  • Жолооч-2
  • Зорчигч-1

                 Ослын хэлбэр:

  • Гарцгүй-2
  • Унадаг дугуй-1
  • Мотоцикл-1
  • Онхолдох-1

Орон нутаг:

      Гэмтсэн хүн:

  • Зорчигч-3
  • Жолооч-1
  • Явган зорчигч-1

Ослын хэлбэр:

  • Онхолдох -2
  • Хоёр автомашин мөргөлдсөн-1
  • Мотоцикл-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 43 орон нутагт 36 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай хамгаалах хэрэгслийг тогтмол зүүж хэвших, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин мотоцикл жолоодохгүй байх, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцохыг

Тээврийн цагдаагийн  албанаас анхааруулж байна.

Өршөөлд хамрагдахын тулд 10 дугаар сарын 1 нээс өмнө 50 хувиа төлөх шаардлагатай

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаарын 01 ны өдрөөс 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан хэрэв 10 сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг анхаарна уу. 

                            ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хедее
Хедее
2021-08-19 20:20

Мотоцикл унах уед дуулга заав�##� емсене гэдгийг замын цагдаа хуртэл анзаарагагуй енгереегеед байдагийг л болимоор юм. Зорчигч нь толгой нуцгэн байх нь элбэгдээ.

Холбоотой мэдээ

Back to top button