ДЭЛХИЙНийгмийн

АНУ-ын хэд хэдэн онгоц, пуужин Талибанчуудын гарт оржээ

Америкийн хэд хэдэн нисэх онгоц, цэргийн нисдэг тэрэг, танк эсэргүүцэгч пуужингууд хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийхний гарт орсон талаар “Аль-Арабия” телевиз эх сурвалжаас иш татан мэдээллээ. Үүнээс өмнө, Пентагоны зүгээс америкийн зэр зэвсэг, техник хэрэгсэл Талибанчуудын гарт орсон эсэх талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй талаар бид мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөнийхний гарт орсон тэдгээр зэр зэвсэг, техник хэрэгсэлийг устгах шийдвэр хараахан гараагүй байна. Талибанчууд америкийн цэргийн зориулалттай нисдэг тэрэг, онгоц зэргийг ашиглахад хүндрэл учирч болзошгүй гэгдэж байгаа юм. Учир нь, Талибанчуудад мэргэжлийн нисэгч байхгүйгээс гадна тэдэнд онгоц жолоодох заавар зөвлөмж, техник үйлчилгээний удирдамжийг нь олох боломжгүй” юм байна.

“Аль-Арабия”-гийн мэдээлснээр, АНУ бие даасан ажиллагаа, түүний дотор цэргийн агуулах руу цохилт өгөх шийдвэр гаргахын тулд иргэдийн нүүлгэн шилжүүлэх үйл явц дуусахыг хүлээж байгаа аж.

Одоогийн байдлаар Афганистанд хуурай замын бүх боомтыг шинэ эрх баригчид буюу Талибанчууд хянаж байна. Гадаадын ажилтнууд болон гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан Афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг АНУ болон НАТО-гийн бусад улс орнуудын арми нийслэл Кабулд байрлах нисэх онгоцны буудлаар дамжуулан хийж байгаа юм.  Кабулын нисэх онгоцны буудал бол хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх цорын ганц гарц болоод байгаа билээ.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button