ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк төлбөрийн системийн оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олгов

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлаыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээ гардуулав.

Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си ББСБ” ХХК, "Инвескор хэтэвч” ББСБ” ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал ББСБ” ХХК-д төлбөрийн картын процессын зөвшөөрлийг "М" ХХК, “Гэрэг систем” ХХК-д тус тус олгов.

Зөвшөөрлийг гардуулах үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж, түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухлыг онцлов.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button