“Дарга нарын хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулахгүй”

БШУЯ-аас өнөөдөр мэдэгдэл хийлээ. Энэ үеэр шилдэг сурагчдад олгодог тэтгэлгийн талаарх мэдээллийг салбарын сайд Л.Энх-Амгалан өглөө.
Тэрбээр, “Шилдэг 100 сурагчдад нийт зээлийн сангаас 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнд олон нийт дарга нарын хүүхдүүдэд өгчихдөг гэсэн хардлага байдаг. Тиймээс шилдэг 100 хүүхдүүдийн тэтгэлэг авсан мэдээллийг нийтэд дэлгэнэ. Энэ сангаас эрх мэдэлтний хүүхдэд тэтгэлэг олгохгүй, . Үнийг нээлттэй болгож ямар хүний, хэн гэдэг хүүхэд тэтгэлэг авсан талаарх мэдээллийг бүгдийг ил болгохоор болсон.
Нийт 323 оюутанд зээлийн сангаас 20 тэрбум төгрөг гардаг учраас мэдээлэл нь ил тод байх чухал байсан юм. Хаалттай байх нь шударга бус учраас ил тод байлгаж байна.
Цаашид нийт оюутны 30 хувийг боловсролын зээлд хамрагдах боломжтой болгох юм. Энэ ажлыг энэ жилийн хувьд хийх боломжгүй учраас ирэх жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнд сурлагын амжилт гаргасан, тэргүүлэх чиглэл зэргийг харгалзан үзэх юм”










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shalgaltand orood undheer tentsvel oruulah bailgui dee