М.Зоригт: “Андлалын өргөө”-ний суурин дээр ХАНДИВ ЦУГЛУУЛЖ, байгууламж барина

Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г өнгөрсөн долоо хоногт нураасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан М.Зоригт, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, уг бүтээн байгуулалтын нураах ёсгүй байсан хэмээх байр суурийг илэрхийллээ.
М.Зоригт “Бидний эх хэл бүдгэрч, түүх баларч байна. Монголын нууц товчоон дахь агуулгуудыг ӨМӨЗО-нд байгууламж болгож бариад, жуулчдыг татдаг болсон. Гэтэл бидэнд тийм үзвэр дурсгалын газар ховор. Баригдсан байгууламжийг муучилж, шүүмжилсээр нураалгачихлаа. Суурин дээр нь ганц сандал ч болтугай аваачаад тавьчих юм сан гэж бодож байна. Бид өнөөдөр л уулзлаа, нэг санаа бодолтой байна. Энэ хүрээнд хандивын данс нээсэн. Хандив цуглуулж, уг суурин дээр барих бүтээн байгуулалтын зардалд хувь нэмэр оруулна” гэж ярилаа.
Харин Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Хэд хэдэн чухал аялал, жуулчлалын цогцолборыг дэд бүтэцтэй нь барьж, байгуулахаар төлөвлөсний хүрээнд “Андлалын өргөө” баригдсан. Хийц, гүйцэтгэл талд нь асуудал байсан уу байсан. Гэхдээ түүх талаасаа л монголчуудад хайран юм боллоо. Суурин дээр нь маш хариуцлагатай хандаж, байгууламж барина. Харин хандив бол сайн дурын үндсэн дээр хийгдэх асуудал. Заавал өгөөч гэхгүй” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий өвчигнөөд бай эргүү Зоригоо гуай. Гэрийнхээ хашаанд тэр хандиваараа юмаа барь заа. Наад газар чинь ард түмний газар. Элдэвийн хог босгож байн оронд та нараас илүү мал нь тэндээ бэлчиг. Чи Дорнод дор юу хийсийн эргүү зөнөг өвгөн гуай
Санаж явбал бүтнэ ,сажилж явбал хүрнэ гэдэг нэг бий. Санах нь муу болоод мөнгө харагдаад ажил бүтэхээ байсан цаг.
ЕРӨНХИЙ САЙД НЬ БАРААГҮЙ ЮМЫГ ТА ХЭД ЛАЙ Л БНА.
дахиад хэдэн тэрбумыг хулгайлах санаатай
Салаавчны баримал тавь
Z tgeed dundaa AI gd hos egshig tgeed suuld n L za eniig niiluuleed unshaarai
1. Барьж болно ямар загвараар вэ?
2. Тэнд үзвэр жуулчлалын үйлчилгээ байх уу?
3. Харуул манаа, үйлчлэгч байх уу?
4. Хэн хариуцаж орлого зарлага цалинг шийдэх вэ?
5. Хүн зорьж очихоор цогц байж чадах уу?
Одоо шавар зуурч тоглохоо болиул яасан юм еер хийх ажил баймаар л байх юм зам харгуй гэж ичмээр ,
Хандиваар барина,хандив өгөхгүй ч байсан болно,бид барьчмхна гэх мэт хэллэгээс харахад төрийн мөнгийг овоо угааж цатгалдаад байгаа юм шиг санагдлаа
пялдага гэдэг үг энэ нөхөрт яг таарч байна. цээжээрээ хамгаалж нураалгахгүй байх нь яасын