Нийгмийн

ТОДРУУЛГА: Дорнод аймгийн хар ялааны нүүдэл нь хайлаасны урын бөөс юм

Дорнод аймагт хар ялааны нүүдэл боллоо гэх мэдээлэл гарсан. Нутгийн иргэд хар ялааг энэ жил биш сүүлийн хэдэн жилүүдэд гарах болсон талаар ярьж байгаа юм. Энэ нүүдэл хавар намрын улиралд ихсэх нь байгалийн тэнцвэр алдагдсантай холбоотой гэж албаныхан хэллээ. Энэ талаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг тайлбарлалаа.

Тэрбээр, “Хар ялааны нүүдэл нь хайлаас модны тоо нэмэгдсэнтэй холбогдож байгаа. Үүнийг хайлаасны урын бөөс гэдэг. Ирэх хавраас судалгааны багийг гаргах нь зүй. Эдгээр хар ялаа гээд байгаа зүйлс нь ургамлаас гарч буй бөөсний төрөл юм.

Тэгэхээр Дорнод Монголд байгаа Хялганат хээрийн олон үет ургамлуудаас алинд нь, хаанаас хааш нь шилжиж байгааг нарийн судалж байж тэмцлийн аргаа авах юм. Дан химийн аргаар тэмцэх үү, яах вэ гэдгээ судалгааны дүнгээр л мэдэх боломжтой.

Эзэн ургамал нь хайлаас юм. Урын бөөснүүд нь эзэн ургамал дээрээ ирж өндөглөх гэж байгаа. Дараа жил хайлааснаас өндөглөсөн бөөснүүд хайлаасны навчин дээр ур үүсгэж хагарна. Тархсан бөөс нь үет ургамал руу очиж амьдралынхаа циклийг үргэлжлүүлдэг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button