Нийгмийн

Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн шалтгаанаар Монгол улсын хилээр гарчээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт /2019.08.23/ Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан. Учир нь Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу байгаагаас гадаадад гарч эмчлүүлэх шаардлага гарсан гэлээ. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч таслан сэргийлэх арга хэмжээг цуцалснаас тэрбээр өчигдөр /2019.08.26/ Монгол улсын хилээр гарчээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button