УЛС ТӨР

МИАТ-ийн дампуурлыг зарлуулж, хувьчлах, хувьчлан авах бүлэглэлүүд “БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЦГААВ”

МИАТ ТӨХК-ийг хувьчлах, хувьчлан авах сонирхолтой улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн мөрөөдөл биелэх хамгийн тохиромжтой үе эхлэв. Энэ үеийг тэд нэлээд удаан хүлээсэн. Аз эзээр дэлхий дахинаа ковид тархаж, улс орны агаарын тээврүүд баахан хүнд байдалд орж буй урсгал тэдний мөрөөдлийг дэмнэж өгөв.

Хамгийн сонирхолтой нь, улсын өмчүүдээ хамгаалах үндсэн чиг үүрэгтэй агентлагийг удирдаж буй ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Энэ оны дөрөвдүгээр улирлаас МИАТ ер нь дампуурна” гэх утга бүхий ярилцлага өгч, түүнийг нь МИАТ-ийнхэн өөрсдөө хэвлэлүүдээр тараав. Энэ логикоос харахад, МИАТ ч, ТӨБЗГ ч “Ер нь дампуурцгаая” гэж яарсан шинжтэй.

НЭГ. ДАМПУУРАЛД ХҮРГЭСЭН ЗАХИРЛЫГ НЬ ЗОРИУД НУУЦГААВ

Хачирхалтай явдал дээрхээр дууссангүй. “МИАТ ТӨХК-ийг дампуурлыг нь зарлуулах эсвэл Засгийн газраар дахин санхүүжүүлэх хэрэгтэй. Хувьчлах бэлтгэлээ хурдан хийцгээе” гэх агуулга бас Б.Цэнгэл даргын ярианд буй. Гэтэл төр засагтаа яагаад ийм нөхцөлд хүрснээ тайлбарлах учиртай Гүйцэтгэх захирлыг нь шууд чөлөөлчхөв.

Зүй нь, МИАТ-ийг хамгийн хүнд үед нь удирдсан Б.Баттөрөөс ядаж Засгийн танхимд яагаад ийм байдалд орсныг нь асуух ёстой биз дээ. Б.Баттөр МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаар 2018 онд томилогдсон. Эдний гол хүндрэл 2020 онд 58 тэрбумын өртэй гарснаас хойш үүссэн. Хөшигний ард яригдаж буйгаар, Монголын арилжааны банкнаас авсан зээлээрээ сүүлийн жил гаруй хугацаанд ажилчдынхаа цалинг тавьсан гэх. Тэр банкны барьцаанд юу тавьсан бэ. Одоо нэгэнт төлж чадахгүй нь тодорхой.

Энэ мэтээр Б.Баттөрөөс ажлыг нь асууж, шаардлагатай бол хуулийн хариуцлага ярих ёстой биз дээ. Яаж яваад, Ц.Анандбазарын барьсан Их тэнгэрийн аман дахь хаусуудаас хувь хүртсэнийг нь ч асуух хэрэгтэй баймаар.  Аудит оруулсан дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой баймаар. ҮАБ-тай шууд холбогддог агаарын тээвэр хариуцсан ТӨХК-ийг удирдаж байснаа дампуурлын эрмэгт очсон хойно нь шууд ажлаа өгч болдог жишиг Монголоос өөр оронд лав байхгүй.

Ингээд харахаар, дампуурлын асуудал нь олон нийтэд нээлттэй хөндөх үед гол ноу-хау мэдэх хүнээ зориуд нуухыг зорьсон мэт логик уншигдана. Түүний оронд томилогдсон НАМЗХ гаралтай цүнх барьсан залуугийн амыг яаж ч удирдаж болох юм.

ХОЁР. “ДАХИН САНХҮҮЖҮҮЛ ЭСВЭЛ ДАМПУУРУУЛААД ХУВЬД ШИЛЖҮҮЛ” ГЭХ ТУЛГАЛТ

МИАТ нийтдээ таван онгоцоор нислэг үйлддэг. Эдгээр нь түрээсийнх. Эл түрээсийн онгоцуудаараа нислэг үйлдэхийн тулд тэнд нийтдээ 802 ажилтан ажиллана. Гэхдээ бас харлуулалтгүй. Газрын үйлчилгээ, бүртгэлийн хэсэг зэрэг данагар бүтцүүдээ охин компанийн хэлбэрт оруулаагүй, МИАТ өөрөө үүрч явдаг. Сард хуучин 210 орчим нислэг үйлддэг байсан бол эдүгээ 20 болтлоо буурсан гэх. Үүний ихэнхийг Оюутолгойн дотоодын хөөрөлт эзэлж байна.

МИАТ-ийнхан ковидын үед улс хоорондын ачаа тээврээр зардлынхаа ихэнхийг нөхөж, Б.Баттөр захирал нь ажилчдадаа энэ нөхцлөө "Email” хаягаар тайлбарладаг “хөөрхөн” жишиг тогтоосон нь бий. Нөгөө талд МИАТ-д хуруугаа уншуулахад л цалин нь ороод ирдэг “шимэгчид” үлэмж их. Манай сайд, гишүүд хүмүүсээ тэнд зөндөө томилуулчихсан. Өөрөөр хэлбэл, хэт данагар бүтэц  үүссэн үү гэвэл үүссэн.

МИАТ Засгийн газрын баталгаа бүхий гадаад зээлтэй. Асуудал үүсвэл гадаад орчинд Засгийн газар ч эвгүйднэ гэсэн үг. Тиймээс МИАТ-ийг аврахыг тулд Засгийн газраас дахин санхүүжүүлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй  гэж өмч хариуцсан дарга нь дуугарчээ. Гэтэл төсвийн зарлагаа 20 их наяд руу тулгачхаад буй Засагт МИАТ-ийг “энхрийлэх” мөнгө байгаа гэхэд асар эргэлзээтэй. Дахин санхүүжүүлж чадахгүй бол үнэлгээнд оруулаад, хувьчлан хувьд шилжүүлэх хувилбар яригдах нь. 

Ийм үед МИАТ-ийг үнэлгээнд оруулахад төрд хамгийн ашиггүй. Шилжүүлж авах талд супер ашигтай тусах нь энгийн л ойлголт. “Ковидын нөлөөгөөр эвгүйдсэн МИАТ-ийн тэдэн хувийг тэднийх авлаа” гээд цэвэрхэн хөвүүлчих боломжтой. Өөрөөр хөрөнгийн үнэлгээний нухаа хөшигний ард явагдана гэсэн үг. Бизнес ухаанаар ийм байдлыг ковид эхлэнгүүт харчихсан, алхам алхмаар үйлдлүүдээ хийчихсэн бүлэглэлүүд одоо жинхэнэ инээж суугаа. Үүнийг дахин цувралаар хөндөх болно.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тодорхой
Тодорхой
2021-10-04 08:29

Баттөрөө х�##�ж байгахд өмчзүдийг нь үнэгүй үнэлнэ. Маш хямд хувиа зарна. Эсвэл ЗГ бат�##�гаагаа янз�##�на.

zochin
zochin
2021-10-04 08:31

ЕР НЬ ҮНЭН ЗҮЙЛ БИЧИЖ, ГАДААД РУУ ГАРАХ ГАНЦ ӨӨРИЙН УНААГАА ИЙНХҮҮ СУЛЬДУУЛЖ СӨНӨӨВ ӨӨ
МИАТ ДАРГА НАР МЕНЕЖМЕНТ ХИЙЖ ЧАДААГҮЙ НЬ ҮНЭН ЕРДӨӨ Л ХОНОГ ӨНГӨРӨӨСӨН, ХУВЬДАА АХИУХАН МӨНГӨ ХҮРТСЭН, ДЭЭД ДАРГА НАРТАА ТАЛ ЗАССАН ГАДНЫН ДАРГА НАРЫН ГАЙ ИЙНХҮҮ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ҮНСЭНД ХУТГАВ
ТЭР БАТТӨРИЙН АВСАН ЦАЛИН, ХҮРТСЭН АШИГ ОРЛОГЫГ ХУРААХ, ЯДАЖ ТОМООХОН ТОРГУУЛЬ НООГДУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ

Zochin
Zochin
2021-10-04 08:47

Turiin umchit companiud aldagdaltai ajillaad bna geed bgaa tsaanaa zorilgotoi shyy dee. Gishyyd uursdiin khymyysee avaachij tavichikhaad aldagdaltai ajilluul geed yyrgedchikheed l suuj bdg shyy dee. Uul n' bol aldagdaltai ajilluulaad. ashigtai ajiluulj chadakhgyi baigaa khymyyst n' arga khemjee avch baikh yostoi baital ygyi sh dee.

zochin
zochin
2021-10-04 09:03

Iim sedvuud bichigdeh bolson ni mash haramsaltai baina. Ingej uneguiduulj avch bolohgui. Sanhuujuuleed ahin tsaashaa ajilluulah heregtei. Henii erh ashig yavaad baidiin. Udii hurtel asuudalgui yavj irsen kompani shuu. Tusvuus hezee ch mungu avch baigaagui. Er ni ene udirdaj baigaa ue ueiin said nariin buruu shiidver, zalgamj halaagui bodlogo, hen negend het uilchleh gesen handlaga zergees l bolj baigaa. MIAT-aaj oroldood sainaa uzdeggui shuu. MIAT amitai.

иргэн
иргэн
2021-10-04 09:49

Хөрөнгийн биржээр тодорхой хувийг оруулаад зарах хэрэгтэй.

irgen
irgen
2021-10-04 14:15

neg companyd huwchlahgui olon niitin oroltsootoi bolgoh

Зочин
Зочин
2021-10-04 16:11

Yg zuv. 49%-iig neelttei ariljah heregtei, ghdee urtei, ashigggui bga gazriin neelttei ariljaa buyu zah zeeliin unelgee n buurch hyamd zaragdah magadlaltai

Зочин
Зочин
2021-10-04 16:13

MIAT-iig TDB, Tavan-Bogd, geh zereg tom companiudad uguh heregtei

Түвшибаяр
Түвшибаяр
2021-10-04 16:23

Бичиж байгаа нөхдүүд айхгүй нэрээ бичээч. Зочин, иргэн гэж бичээд ар т�##�аас нь дандаа хутга зоож байдагаа боль доо. Миний хувьд МИАТ д хэтэрхий хэрэггүй олон орон тоон дээр МАН болон үе үеийн дарга нарын шахааны нөхдүүд зүгээр л ц�##�ин аван, жинхэнэ ажил хийж мөнгө капит�##� үүсгэж байдаг бүрэлдэхүүнээ үзэн ядан тачаадан суудгийг хүн бүр л мэдэж байгаа. Тэр олон нөхдийг ажлаас х�##�ья гэхээр дээр дороос нь ярин х�##�ах ямар ч боломжгүй болгочихсон юм чинь одоо ганц арга зам бол хувьчилж байж л энэ намгаас гарна.Тэгээд зөв менежмент хийвэл үндэсний тээвэрлэгч статусаа хадг�##�ж үлдэж чадах байх. Үе үеийн дарга нарын хийсэн шахаас, тэдний ах дүүсийн тансагл�##�/ гадаад оронд буй төлөөлөгчийн газар/ улс төрийн утгагүй томилгоо,орон тооны илүүдэл гэх мэтээс болж унах дээрээ тулаад байна.Нисэх гэдэг байгууллага ямар нэгэн нам дагасан нусан буунуудын баяжиж зиндаархдаг газар болсоны гай юм даа. Харамсаж байна.

Зочин
Зочин
2021-10-04 19:05

Нисэх нислэгийн дүрэм цусаар бичигдсэн гэж ярьдаг. Хэн нэгэн мөнгөтэй шун�##�тай этгээд бүлэглэл сураагүй тоглоомоор тоглох хэрэг байна уу. Мэргэжлийн хүмүүст нь даатгаад дэмжээд явах ёстой гэж бодож байна.

Мэдэх нэгэн.
Мэдэх нэгэн.
2021-10-04 22:48

Газрын үйлчилгээний дарга Алтантуяагаасаа дампууруулсан мөнгөө татаачээ. нууц цахим хаягийг нь ш�##�гаж авлага өглөг, хувийн нууц газрын үйлчилгээний компанийг нь ш�##�гахад босоод ирэх байхдаа МИАТ.

Зочин
Зочин
2021-10-05 02:18

Хувьчлах хэрэгтэй байх. Монгол руу хамгийн их нислэг хийдэг Корэйн айр л гэхэд хувийн л компани ш дээ. Ард иргэд бидэнд МИАТ хэний өмч байх ёстой падгүй, тийзийн үнэ хямд байх л чух�##�.

Найдандорж
Найдандорж
2021-12-01 13:36

Үндэсний манлай агаарын тээвэрлэгч компани гээд УИХ зарлаад байсан даа. Юу болсон юм бол. ккк

Холбоотой мэдээ

Back to top button