УЛС ТӨР

ТАНИЛЦ: Байнгын хороодоор өнөөдөр юу хэлэлцэх вэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр таван Байнгын хороо хуралдана. Өнөөдөр хэлэлцэх асуудлуудтай танилцана уу.

11.00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсоно.
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий/

12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.
  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)
  • Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.

16.30 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай).
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button