УЛС ТӨР

Д.Хаянхярваад эргэлт оруулахыг хоригложээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, улмаар цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгаад буй. Түүнийг ШШГЕГ-ын харвяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан.

Одоогоор Д.Хаянхярваад эргэлт оруулахыг хориглож, өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзахыг зөвшөөрөхгүй байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт Д.Хаянхярваад хийж буй мөрдлөгөтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилчдыг АТГ-аас шалгах процессыг эхлүүлсэн байна.

Д.Хаянхярвааг албан тушаалаа давуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй юм.

Г.ИТГЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
анир
анир

их юм бий.

Холбоотой мэдээ

Back to top button