Нийгмийн

“Хүүхдийн төлөө фонд”-ын дансанд цугласан мөнгийг “Хүүхдийн төлөө сан”-гийн данс руу шилжүүлжээ

“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг “Хүүхдийн төлөө сан”-гийн дансанд албан ёсоор хүлээж авчээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлжээ.

Тэрбээр "2 тэрбум 51 сая төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй, “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв. Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
10 сар 26, 2021 10:10

ирээдүйн өв сангийн мөнгийг засгийн газар аваад хэрэглсэн гэсэн биз дээ хүүхддэд зориулсан мөнгийг уул нь идмээргүй байх юмаа

Холбоотой мэдээ

Back to top button