УЛС ТӨР

ТОМИЛГОО: “МИАТ” ТӨХК-ийн даргаас чөлөөлөгдсөн Б.Баттөр Сангийн яаманд ОЧНО

Ойрын өдрүүдэд яам, газар, хэлтэст хэд хэдэн томилгоо хийгдэж хөдөлгөөн орох төлөвтэй байна.

Тухайлахад, “МИАТ” ТӨХК-ийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Б.Баттөр Сангийн яаманд очихоор болжээ. Тодруулбал, тус яамны Боомтын захиргааны газрын даргын албыг авч буй аж.

Тэрбээр “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 04/18 тоот тогтоолоор тус байгууллагын даргаар томилогдож байсан. Улмаар 2021.09.31-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар түүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

Д.Баттөрийн хувьд: 2001-2017 он хүртэл төрийн албанд ажилласан намтартай нэгэн аж. 2001-2004 он Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газар мэргэжилтнээр ажиллажээ. 2004 оноос Сангийн яамны Зээл тусламжийн бодлого зохицуулалтын газар Ахлах мэргэжилтэн, 2006 оноос Сангийн яамны Хууль, эрх зүйн газар Дэд дарга, Даргаар, 2007 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2007 оноос Төрийн өмчийн хорооны гишүүнээр, 2012 оноос Сангийн Сайдын Зөвлөхөөр, 2013 оноос ХБНГУ дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөхөөр, 2017 оноос МУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байж.

Намтар түүхээрээ бол Сангийн яаманд анх удаагаа очих гэж байгаа юм биш. Өмнө нь маш олон жил тус яаманд ажиллаж явсан аж. Олон жил тус яамнаас хол хөндий яваад буцаад очих гэж буй хэрэг. Нэг байгууллагын даргын суудлаас чөлөөлөөд нөгөө байгууллагад даргаар аваачдаг жишгээр түүнийг ийн томилох сурагтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. Ай дааа хүний амьдр####
    Эгэл жирийн болоод сэтгэлд багтахааргүй
    Их газрын д####ай юм аа….. гэж

  2. Хаха би ч гэсэн сангийн яамад ормоор л байна ш дээ
    Хэн нь ороод хэн нь болдоггүй юм бээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button