УЛС ТӨР
С.Баяр: Хувийн гоморхлоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй

Өчигдөр /2021.11.03/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан. Эл уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн билээ.
Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа "Уулзалтаас төрсөн бодол. Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ. Хувийн гоморхолоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй. Ашгүй. Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй” хэмээн жиргэсэн байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.