УЛС ТӨР

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг томилжээ

Өнгөрөгч аравдугаар сард болсон нөхөн сонгуулиар Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Идэрбат УИХ-ын гишүүнээр сонгогдож, парламентад орж ирсэн билээ.

Тэгвэл түүнийг халааг Ц.Чогсомжав авч аймгийн Засаг даргаар томилогдсон байна. Өчигдөр /2021.11.03/ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат түүнд тамгыг гардуулан өгчээ.

Аймгийн Засаг даргаар сонгогдсон Ц.Чогсомжав нь Хэнтий аймгийн 31, 32 дахь Засаг дарга нарын орлогчоор ажилласан нэгэн аж.

Тэрбээр тамгаа гардаж авахдаа “Өндөр итгэл хүлээлгэсэн ард иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, МУ-ын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, төрийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Өнөөдөр бид өвөлжилтийн бэлтгэл байдал, 2022 оны төсөв, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, Малын гоц халдварт өвчин гээд цаг үеийн тулгамдсан олон ажлуудтай нүүр тулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан орон нутгийнхаа жаргал зовлонг сайтар мэдэх УИХ-ын гишүүнтэй боллоо. Ц.Идэрбат гишүүний эхлүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирэх жилүүдэд нэг баг болж ажиллана” хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button