УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Эдийн засаг, хөгжлийн яамыг 87 хүнтэй байхаар төлөвлөсөн

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр тусгасан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2022 оны төсөвт Эдийн засаг, хөгжлийн яамыг 87 хүний орон тоотой байхаар төлөвлөсөн байна лээ.  Засгийн газрын бүтэц нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзнэ. С.Бямбацогт нарын гишүүний өргөн барьсан хуульд Эдийн засаг, хөгжлийн сайд Шадар сайдтай хавсарч явахаар санал оруулж ирсэн. Ерөнхий сайд тус яамны сайдыг Шадар сайдын түвшинд ажиллуулахыг дэмжихгүй байгаа. Өмнө нь шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж байсан. Тухайн үед яамыг нь татан буулгаж байсан тохиолдол гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамыг дангаар нь байлгах санал ажлын хэсэг дээр яригдсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button